Шууд Chart

Авто уралдаан зохион байгуулж, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөнд хариуцлага тооцжээ

2023-09-22 12:44:35

Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн Улаан бураа багт бартаат замын "WESTERN CUP – 4x4" баруун бүсийн уралдаан 2023 оны есдүгээр сарын 16-ны өдөр усны сан бүхий газарт болсон байна.

Ингэхдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг ноцтой зөрчсөн зөрчил гарсан тул Хар нуур- Ховд голын сав газрын захиргаанаас газар дээр нь ажиллаж хууль тогтоомжийн дагуу Ховд аймгийн Буянт сумын ЗДТГ болон аймгийн Цагдаагийн газрын Экологийн албанд холбогдох хэргийг шилжүүлж хохирлын хэмжээг тооцуулан хариуцлага тооцож, нөхөн сэргээлтийн ажлыг эзэн холбогдогчоор нь хийлгүүлэхээр ажиллаж байна.

Сав газрын газрын балансын нэгжид хамрагдах Баян-Өлгий аймгийн ус бохирдуулагчийн судалгаанд үндэслэн Бугат, Цэнгэл, Буянт, Улаан хус, Баяннуур, Дэлүүн сумдын хаягдал усны дүгнэлтийг гаргасан.

Тус сав газрын захиргаанаас Буянт, Ховд гол дагуух намрын хог цэвэрлэгээний ажлыг 10 дугаар сарын эхний 7 хоногт хийхээр төлөвлөж байна гэж Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.


Авто уралдаан зохион байгуулж, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөнд хариуцлага тооцжээ  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй