Боловсролын салбарын багш, ажилтнуудад хөнгөлөлттэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Голомт банкны "Багш карт"-ыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
Энэхүү картаар 12 мянга гаруй боловсролын байгууллагын багш ажилтан үйлчилгээ авчээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Голомт банк нь дараах үйлчилгээг санал болгоод байна.
Багш картыг 8000 гаруй багш ашиглаж байна. Энэхүү карт нь U-Money, чиптэй бөгөөд багшид зориулсан хөнгөлөлтийг ПОС машинд уншуулах үед өгөх боломжтой.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг 200 гаруй багш сонгожээ.
Банкны эх үүсвэртэй орон сууцны зээлийн хүү нь бусад ижил төрлийн үйлчилгээнээс бага хүүтэйгээр авах боломжтой.
2000 гаруй багш цалингаа Голомт банкаар авч, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнд 6000 багш хамрагджээ гэж БШУЯ-наас мэдээллээ.

| БШУЯ: "Багш карт"-аар 12 мянга гаруй багш үйлчилгээ авчээ | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.