Шууд Chart

Элчин сайд Ө.Батбаяр Мехико хотод ажиллав

2023-10-31 14:44:20

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр тус улсад 2023 оны аравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд ажиллав.

Мехико хотноо ажиллах үеэрээ тэрбээр Мексикийн Нэгдсэн Улсын Депутатуудын танхимын дарга хатагтай Марсела Гуэрра Кастиёо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Виктор Вияалобос, Депутатуудын танхим дахь Мексик, Монголын Парламентын Найрамдлын бүлгийн дарга Чапман Морено болон бүлгийн гишүүд, Аялал жуулчлалын дэд сайд Умбэрто Эрнандэз Аддад, Гадаад харилцааны дэд сайд Кармен Морено Тоскано, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан Ерөнхий захирал Фернандо Гонзалез Сайфе, Нийтийн Боловсролын яамны Боловсролын бодлого, сайн туршлага, хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий захирал Хаймэ Сауседо нартай тус тус уулзав.

Эдгээр уулзалтаар талууд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж, цаашид улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл болон шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн 2025 онд тохиох Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг олон ажил, арга хэмжээг амжилттай угтан хэрэгжүүлсэн үр дүнтэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр талууд тохиров.

Түүнчлэн хоёр улсын яамд, холбогдох агентлагууд, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийг холбож, бизнесийн цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулах асуудлаар ярилцав. 


Элчин сайд Ө.Батбаяр Мехико хотод ажиллав   
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй