Шууд Chart

Монголын оюутны спортын VI наадмын зохион байгуулах хороо хуралдав

2024-03-23 13:02:51

Монголын оюутны спортын VI наадмын Зохион байгуулах хорооны анхдугаар хурал өчигдөр Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд боллоо.
 
Хурлыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга бөгөөд Монголын оюутны спортын VI наадмын Зохион байгуулах хорооны дарга О.Баттулга удирдаж, Зохион байгуулах хорооны нийт 11 гишүүн (100 хувийн ирцтэй) хамрагдав.
 
Хурлаар энэхүү наадмыг Зохион байгуулах хорооны зорилго, зорилт, гишүүдийн ажил үүргийн хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөө, наадмын медаль, мандат, өргөмжлөлийн эх загварыг хэлэлцэн баталлаа. Спортын 10 төрөлд өрсөлдөөн өрнөх тус наадмын анхан шатны тэмцээн өдгөө болж буй бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл явагдах юм.
 
Монголын оюутны спортын VI наадмыг 279 сая төгрөгт багтаан зохион байгуулахаар тогтлоо. Уг наадам нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх сонирхолыг нэмэгдүүлэх, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, Универсиад наадамд өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах ач холбогдолтой юм.
 
 
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Монголын оюутны спортын VI наадмын зохион байгуулах хороо хуралдав  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй