Шууд Chart

Чансаа өндөр 64 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

2024-03-24 09:01:59

Үндэсний үйлдвэрлэгч "Бест буйдан" компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадрах өглөө" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
 
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Хилчин спорт хороо, "Нэгдэл" клуб, “Бай хөндий цамхаг” ХХК, “Их богд” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алсын жим" ХХК, "Алтаргана констракшн" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Л.Энхсаруул нар шалгарлаа.
 
Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн арслан Д.Алтанцоож, аймгийн заан Г.Мөнхбаяр нар үлдэв.
 
Тус барилдааны даваа бүрд “Уран барилдаан” шалгаруулсан бөгөөд эхний даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд улсын начин Б.Түмэндэмбэрэл, гурвын даваанд аймгийн заан Г.Мөнхбаяр нар шалгарч тус бүр 500.000 төгрөгийн шагнал гардсан бол нэг давсан бөх 300.000 төгрөг, хоёр давсан бөх 400.000 төгрөг, гурав давсан бөх 500.000 төгрөг, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2.5 сая төгрөг, үзүүр бөх 5 сая, түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардсан бөгөөд бөхчүүд баззер дарж учраа бөхөө сонгосон нь шинэлэг, сонирхолтой байлаа.
Харин үзэгчдийн дундаас 1.000.000 төгрөг, буйдан, супер азтан автомашины азтанууд тус тус тодров.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 


Чансаа өндөр 64 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ  
Үзсэн: 6065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-25 23:42
Хурц арслан гэхээр чинь одоо юу нь хурц байх вэ, юугаа хурцалхаар хурц арслан болдог юм бэ

Бидэнтэй нэгдээрэй