
Турк улсын Анталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн болж байна.
Тус тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээнд манай улсаас нийт 20 (эрэгтэй ес, эмэгтэй 11) жүдоч хүч үзэж буйгаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын тамирчин Г.Наранцэцэг Бразилын бөхийг ялснаар хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Их дуулга тэмцээний долоо дахь медалиа гардаж байгаа ба Антальягийн Их дуулгын гурав дахь (2022 онд алт, 2023, 2024 онд хүрэл) медалиа хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Г.Наранцэцэг Их дуулгаас долоо дахь медалиа хүртлээ | ||
Үзсэн: 2039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.