Шууд Chart

Хэсгийн ахлагч нартай уулзаж ярилцав

2014-09-16 08:53:55

АНУ-ын Азийн сангийн “Улаанбаатар хотын Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлын үр дүнг танилцуулах тухай стратеги төлөвлөлтийн уулзалт семинар боллоо. Уулзалт семинарт хотын Ерөнхий менежер Б.Бадрал, 11 хорооны газрын зураглал гаргахад оролцсон хэсгийн ахлагч нар, Азийн сангийнхан, Захирагчийн Гэр хороолол дахь ажлын албад, албаны бусад хүмүүс оролцлоо.

Семинарт 150 оролцогч хамрагдан өөрсдийн амьдарч буй орчинд тулгарч байгаа бэрхшээл, асуудлуудыг тодорхойлж дүн шинжилгээ хийсэн. Үүнийхээ үндсэн дээр газрын зураглал хийхэд тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж, нөхцөл байдалд яаж нөлөөлж болох талаар өөр хоорондоо харилцан ярилцсан юм. Энэ үеэр хотын Ерөнхий менежер Б.Бадрал цаашид иргэдийн оролцоотой газрын зураглал хийх чиглэлээр Улаанбаатар хотын удирдлагын зүгээс баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, оролцогсдын санал бодлыг сонсон, харилцан ярилцав.


Хэсгийн ахлагч нартай уулзаж ярилцав   
Үзсэн: 1749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй