Шууд Chart

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нээлтээ хийлээ

2014-10-27 10:44:53

Улаанбаатар хотын хэмжээнд ус, дулаан, цахилгаан хангамж, нийтийн тээвэр, хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээг нэгтгэн хариуцах нэгдсэн диспечерийн алба буюу Шуурхай удирдлага, зохицуулалтын төв” байгууллаа. 24 цагийн үйл ажиллагаатай тус төв нь “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийтийн үйлчилгээг иргэдэд чанартай,  тасралтгүй хүргэхэд анхаарч,  хяналтын механизмыг бүрдүүлэн,эрсдэлээс урьдчилан сэргийлж,  болзошгүй тохиолдолд шуурхай зохицуулалт хийх юм.

Ингэснээр  хотын гудамж талбайн тодорхой хэсгийн цэвэрлэгээ, үйлчилгээг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа камерийн тусламжтайгаар нэгэн зэрэг харж, ажлын гүйцэтгэлийг гаргана. Мөн хотын ус, дулаан хангамжийн шугам сүлжээний ажиллагааг тодорхой цэгүүдэд суурилуулсан мэдээлэгчүүдийн тусламжтайгаар шууд хүлээн авч үйлчилгээний чанарыг нь тогтоосон өгөгдөлтэй харьцуулан шаардлагатай зохицуулалтуудыг хийх юм. Хамгийн чухал нь осол, саатал гарахаас урьдчилан сэргийлж, эрсдэл учирсан үед холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг  хангахад тус төвийн оролцоо чухал юм.

Нийслэлийн хэмжээнд онцгой байдал үүссэн үед төв штаб цуглан ямар арга  хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлэхийг шуурхай шийдэх боломжтой. Хотын нийтийн үйлчилгээний бүх байгууллагын диспетчер, жижүүр, шуурхай үйлчилгээний баг, бригадын ажлыг удирдан зохицуулах, гарсан, гарч болзошгүй зөрчил доголдлыг шуурхай арилгуулах, иргэдийн гомдолд хяналт тавих,бүртгэх, шаардлагатай тохиолдолд нөөцийг дайчлах, шилжүүлэх шийдвэр гаргана. Хотын удирдлага, байгууллага, иргэдийг бодит  мэдээлээр ханган Улаанбаатар хотын байгаль экологийн экосистем, хөрс, ус, агаарын чанарт ч хяналт мониторинг хийх юм.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нээлтээ хийлээ  
Үзсэн: 1770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй