Шууд Chart

Үерийн аюулын эрсдлийг цахимаар мэдээлнэ

2015-01-16 09:06:47

Улаанбаатар хот нь дөрвөн уулын дунд, Туул голын цутгал Сэлбэ, Улиастай голын савд байрлаж Монгол орны уруйн үер буудаг мужид хамаардаг. Нийслэлийн хэмжээнд 1966 оны үерээс хойш 178 км урт үер усны хамгаалалтын байгууламж, шугам барьж байгаа боловч хот хүрээгээ тэлж буй өнөөгийн нөхцөлд захын гэр хорооллууд үерт өртсөөр байна. Тиймээс цаашид авах арга хэмжээ, стратегийг боловсруулах шаардлагатай байгаа юм.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг хийж, менежментийн стратеги боловсруулж, мэдээллийн санг нь багтаасан www.flood.ub.gov.mn цахим хуудсыг хүлээлгэн өгөх арга хэмжээ  боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Улаанбаатар хотын төслийг удирдах нэгжийн захирал Н.Энхболд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Японы элчин сайд Такэнори Шимизү, төслийн зөвлөх доктор Ости Рабиндра нар оролцлоо. Тус төсөл нь үерийн аюулын эрсдэлийг үнэлж, голуудын үерийн халилтын бүсийн зураглалыг боловсруулж, цаашид цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлсноороо давуу талтай.

Мөн байгууллага, аж ахуйн нэгж иргэд, үерээс урьдчилан сэргийлэх, анхааруулах мэдээг хамтарч олон нийтэд хүргэх юм. Уг төслийг Япон улсын бодлого, хүний нөөцийн хөгжлийн сангаас санхүүжүүлж, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Мал тариалангийн эрсдэл судлах төв” ТББ, “ЖЭМР” ХХК, “Усны эрчим” ХХК-иуд ажилласан байна.


Үерийн аюулын эрсдлийг цахимаар мэдээлнэ  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй