
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, дүүргүүдийн замын цагдаа, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал АНУ-ын Флорида мужийн “Авто машин ачиж, тээвэрлэх журам”-ыг танилцуулж, тус журамд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын зөвшөөрөл авах дараалал, хориглох заалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн горим, үнэ тарифийг хэрхэн тусгасан байдгийг тайлбарлалаа.
Мөн авто машин ачилт тээвэрлэлтийн одоогийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулж “Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” гаргахаар боллоо. Шинэчилсэн журам нь олон улсын стандартад нийцсэн, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн цаг хугацааг хэмнэж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангасан нэгдсэн зохион байгуулалттай байхаар хийгдэх юм.
Чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам боловсруулна | ||
Үзсэн: 1382 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.