Шууд Chart

100 цэцэрлэгч сертификатаа гардан авлаа

2015-03-26 10:16:19

Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын алба, ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, “Улаанбаатар их сургууль” хамтран  ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж сертификат гардууллаа. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод сөөг цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлын дадлагыг эзэмшсэн бөгөөд сургалтыг Улаанбаатар их сургуулийн мэргэжлийн багш нар удирдан явуулав.

Эдгээр цэцэрлэгч “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д ажиллаж, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох юм.

100 цэцэрлэгч сертификатаа гардан авлаа  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй