
Малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааралд: Маргааш төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга, говийн нутгаар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2015 оны тавдугаар сарын 05-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 4 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.
Улаанбаатарт 15 цагт: 4 хэм дулаан, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 864 гектопаскал байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 05-ны 21 цагаас тавдугаар сарын 06-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Хэнтийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2015 оны тавдугаар сарын 07-ноос тавдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Тавдугаар сарын 7, 8-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 7-нд зарим газраар, 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн | ||
Үзсэн: 750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.