Шууд Chart

"Дунгаамаа" дуун цэнгүүн эгшиглэнэ

2015-05-27 12:56:38

Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Дуламын Баасанжав 2015 оны тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна.

    Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав нь ардын болон нийтийн дууны арвин баялаг сантай бөгөөд түүний дуулсан “Дунгаамаа” дуугаар үзэгч олон андахгүй таньдаг болсон. Энэ удаагийн тоглолтонд Дунгаамаа, Энхриймаа, Сүнжидмаа, Хандармаа, Бүжиймаа, Бүүжиймаа, Энхриймаа, Анимаа, Хоожиймаа зэрэг ардын болон олноо түшсэн нийтийн дуунуудыг Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найралтай хамтран дуулахаар тоглолтын бэлтгэлдээ ороод байна.

   Тоглолтонд урилгаар МУГЖ Ө.Уянга, СТА, дуучин Д.Намсрайноров, дуучин Б.Баатархүү, Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, СТА Д.Нямдаш, Улаанбаатар чуулгын бүжигчид, Улаанбаатар циркийн уран бүтээлчид оролцоно.


"Дунгаамаа" дуун цэнгүүн эгшиглэнэ   
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй