Шууд Chart

“Миний дуртай нэвтрүүлэг” уралдааны шилдгүүд тодорлоо

2015-05-29 13:32:41

МҮОНРТ-ийн Хүний нөөц, удирдлагын хэлтэс, залуусын "MNB" клубээс хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэгэн өвөрмөгц уралдааныг тус байгууллагын нийт ажилтан, уран бүтээлчдийнхээ бяцхан хүүхдүүдийн дунд зарласан юм.

Энэ удаагийн “Миний дуртай нэвтрүүлэг” уралдааныг 3-5, 6-8, 9-12 насны ангиллаар зургийн болон  шүлгийн гэсэн төрлүүдээр зохион байгуулсан. Өнөөдөр тус уралдааны шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ МҮОНРТ-ийн байранд боллоо.

Гар зургийн уралдааны шилдгүүд:


3-5 насны ангилал:

I байр: Г.Ганбайгаль /5 настай/

II байр: У.Чинхүслэн / 5настай/

Тусгай байр: Б.Ану /5 настай/


6-8 насны ангилал:

I байр: Ч.Билгүүдэй /6 настай/

II байр: Э.Тэлмүүн /6 настай/

Тусгай байр: Г.Мөнх-Үжин /7 настай/


9-12 насны ангилал:

I байр: Г.Ган-Эрдэнэ /9 настай/

II байр: Б.Эрмүүн /10 настай/


Шүлгийн уралдааны төрөлд:

I байр: Б.Бөртэ-Үжин /11 настай/

Тусгай байр: Л.Ариунтунгалаг /12 настай/, Г.Мөнхбилэг /10 настай/, З.Энэрэл /9 настай/ нар тус тус эзэллээ.


“Миний дуртай нэвтрүүлэг” уралдааны шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 5149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй