Шууд Chart

Улаанбаатарт 23 хэм дулаан

2015-06-12 07:23:31

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2015 оны зургаадугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баян-өлгий,Дорнод,Сүхбаатарын ихэнх нутаг, Дорноговийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс  бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд  түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халхголын саваар 17-22 хэм, Увс нуурын хотгор,  Алтайн өвөр говь болон Орхон Сэлэнгийн саваар 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.   21-23 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


 


2015 оны зургаадугаар сарын 13-наас зургаадугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 13-14-нд баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд, 15-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 16-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон говийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт 23 хэм дулаан  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй