
Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хална.
2015 оны зургаадугаар сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дорнод Монголын талын нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны зургаадугаар сарын 16-наас зургаадугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 16,19-нд зарим газраар, 17,18-нд баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын талаар сэрүүхэн шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав, говийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Улаанбаатарт 29 хэм дулаан | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.