
Нас бол зүгээр л тоо гэдгийг жинхэнэ ёсоор нь харуулж яваа загварын ертөнцийн хатагтай нарыг танилцуулж байна. Хэдийгээр тэд жаран насыг хол давсан ч загварын ертөнцдөө гялалзсаар л явна. Тэдэнгүй загварын шоу, тэмдэглэлт баяр, брэндийн нээлт болдоггүй гэхэд болно. Тэд өөрсдийн ертөнцөд өөрийн гэсэн бизнесүүдийг ч эхлүүлсэн байна. Хамгийн гол нь эдгээр бүсгүйчүүд хэрхэн хөгшрөхгүй байх вэ гэдгийг маш сайн мэддэг. Тиймээс ч эрхэмсэг хатагтай нарт Rolex, Селин, L'Oreal, Row, Mytheresa, Karen Walker-ийн зураг авалтад оролцох урилга тасардаггүй бөгөөд нэр хүндтэй Vogue, Elle, Харпер, Gaultier, Bazaar сэтгүүлийн нүүр царай болохыг хүссэн хүсэлтүүд ирсээр байдаг ажээ.
Загвар өмсөгч Линда Роден. 66 настай. Тэрбээр стилист, загвар өмсөгч мэргэжилтэй бөгөөд үнэртэн, гоо сайхны брэнд “Olio Lusso”-г үүсгэн байгуулсан юм. Түүгээр ч зогсохгүй тэрбээр хамгийн сүүлд Karen Walker-ийн 2013 оны хавар-зуны хувцасны нүүр царай, 2014 онд lukbuk-ийн зар сурталчилгаанд тоглосон юм.
Кармен Делль'орефайс. 83 настай. Загвар өмсөгч бөгөөд “Миний 40 жил загвар өмсөхдөө сурсан заль мэхний нууц” номын зохиогч юм. Түүнчлэн тэрбээр Лондонд урлагийн чиглэлээр суралцсан аж. Тэрбээр Richard Avedon, Брюс Вебер Норман Паркинсон, Ирвин Пенн, Сесил Битон, Хорст П. Хорст, Хельмут Ньютон, Патрик Демаршелье Петр Линдберг, Стивен Майзель гэх мэт алдартай уран бүтээлчидтэй хамтран ажилладаг бөгөөд Vogue Paris, Vogue USA, Marie Claire, Harper Bazaar, Vanity Fair зэрэг сэтгүүлийн нүүр царай болдог юм. Түүнчлэн Moschino, Ланкастер, Rolex, Chanel, Banana Republic, Elizabeth Arden брэндийн нүүр царай билээ.
Твигги. 65 настай. Супермодель, жүжигчин, дуучин тэрбээр 1971 онд Twiggy хөгжмийн наадмаас "Алтан бөмбөрцөг" хүртэж байв. Тэрбээр гоо сайхны L'Oreal Professionel, Vogue Paris, Vogue Italy, Vogue USA, Tatler, Bazaar, Elle зэрэг брэндийн нүүр царай болж байв.
Жойс Карпати. Өдгөө 82 настай дуурийн дуучин энэхүү эмэгтэй АНУ-ын Cosmopolitan сэтгүүлийн захирал, гоо сайхны зөвлөх юм. Тэрбээр Karen Walker-ийн загварын компанид ажилд оролцохын сацуу Guardian сэтгүүлийн нүүр царай билээ.
Айрис Апфель. 93 настай энэ эмэгтэй өдгөө брэнд бүтээгдэхүүний нэр хүндтэй компаниудтай хамтран загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд загвар өмсөгчдийг нэртэй брэндийн нүүр царай болоход зуучилж өгдөг эрхэм үүргийг гүйцэтгэдэг ажээ. Түүнийг зарим хүн “Загварын загалмайлсан эх” хэмээн тодорхойлдог. Түүнчлэн тэрбээр ховор шувуу цуглуулах хоббитой бөгөөд өөрийнхөө цуглуулгаар үзэсгэлэн зохион байгуулж байв.
Жоан Дидион. Өдгөө 80 настай зохиолч, сэтгүүлч тэрбээр Vogue сэтгүүлийн редактор юм. Тэрбээр зар сурталчилгааны чиглэлээр Селиний энэ оны хувцас загварын нүүр царай болжээ.
Жар гарсан ч загварын ертөнцөд гялалзсаар... | ||
Үзсэн: 1890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.