Шууд Chart

Циркчид шинэ сургуультай болно

2015-06-30 12:48:31

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ. Одоогоор барилгын зураг төслийг Балданс ХХК-аар хийлгээд байгаа юм байна. Шинэ сургууль нь Хөгжим бүжгийн коллежийн хашаан дотор, дотуур байрны баруун талд баригдана.  Барилга нь хуучнаасаа гурав дахин том, сургалтын танхимууд, циркийн манежаас бүрдсэн таван давхар байхаар төлөвлөгджээ. Тэгэхээр сургуулийн байраа галд алдсан циркчид маань удахгүй олон улсын зэрэглэлтэй шинэ сургуультай болох юм байна.
 


Циркчид шинэ сургуультай болно  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй