Шууд Chart

Бангладешийн иргэн Олон улсын хүнсний шагналын эзнээр тодорчээ

2015-07-03 18:07:00

Бангладешийн 150 сая гаруй ядууст тусалдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч 2015 оны Олон улсын хүнсний шагналын эзнээр шалгарсан байна. Хасан Абед 500 гаруй мянган хүний аминд хүрсэн 1970 оны хүчтэй хар салхинаас амь гарсан хүмүүст туслах зорилгоор Бангладешийн орон нутгийг хөгжүүлэх хороо нэртэй төрийн бус байгууллагыг байгуулжээ. Түүнээс хойш тус байгууллага Бангладеш төдийгүй Ази, Африкийн бусад орнуудад хүрээгээ тэлж олон сая хүнийг ядуурлаас ангижрахад нь тусалсан байна.

АНУ-ын хөдөө аж ахуйн сайд Вашингтон хотноо олон улсын хүнсний шагналыг Хасан Абедад хүртээхээр болсныг зарласан юм. Энэхүү шагнал гардуулах ёслол ирэх аравдугаар сард Америкийн Айова мужийн Де Мойне хотод болох юм. Олон улсын хүнсний шагналыг 1986 онд Америкийн нэрт агрономч, Нобелийн энх тайвны шагналт Норман Борлоуг үүсгэн байгуулсан юм. 250 мянган америк доллар дагалддаг энэ шагналыг хүнстэй холбоотой аль ч салбарт өндөр хувь нэмэр оруулсан хүнд олгодог ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бангладешийн иргэн Олон улсын хүнсний шагналын эзнээр тодорчээ  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй