Шууд Chart

Урлагийн олимпийн “аварга” эх орондоо ирлээ

2015-07-05 11:20:33

Суут хөгжийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон Улсын сонгодог хөгжмийн уралдаанаас Гран-При шагнал авсан МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр тус тэмцээний шилдгийн шилдгээр шалгарч Гран-При шагнал, $100,000-ын эзэн болсон юм.
 
Сүүлийн жилүүдэд манай улсын уран бүтээлчид сонгодог урлагийн дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцсоор байгаа. Тэдний нэг болох МУГЖ Г.Ариунбаатар Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, сонгодог урлагийн олимпийн “аварга” болсон юм.
 
 
Дашрамд дурьдахад, сонгодог урлагийнхны дунд олимп гэгддэг тус уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан оролцсон бөгөөд дөрвөн шатны шалгаруулалтын дараа, Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын уран бүтээлч тунаж үлдээд байсан юм. 
 
 


Урлагийн олимпийн “аварга” эх орондоо ирлээ  
Үзсэн: 1505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.235.187.xxx [180.235.187.xxx] 2015-07-05 22:45
үнэхээр мундаг байсан шүү,чамаар маш их бахархаж байна,харин нэг юм хэлэхэд тоссон хүмүүс Жанцанноров,эхнэр нь гэх мэт зарим хүмүүс бохь зажлаад гартаа бариад арай л чихэндээ наасангүй маш сонин санагдлаа
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-07-05 21:14
Унэхээр гайхамшигтай монголын тер олимпийн аваргын хэмжээнд унэлэх хэрэгтэй еереер хэлбэл 120саяын шагнал егч,сар бур 4сая тегрегийн шагнал егех хэрэгтэй спортынхон хумуусээ дэмжээд шагналтай болгочих он урлагынхан хаана бн хеецелдеечээ
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-07-05 15:35
Мундаг залуу
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-07-05 13:53
чи агуу ариунбаатараа

Бидэнтэй нэгдээрэй