Шууд Chart

Улаанбаатарт 23 хэм дулаан

2015-07-13 10:07:29

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөөдөр Дорнод, Монголын тал нутгаар халж, нутгийн төв хэсгээр их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

2015 оны долоодугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр 15-20 хэм, Дорнод, Монголын тал нутгаар 31-36 хэм, зүүн зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 13-наас долоодугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

14-нд ихэнх нутгаар, 15,16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн төв хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Улаанбаатарт 23 хэм дулаан  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй