Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

2015-07-16 15:32:06

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв, говь, зүүн зүгийн нутгаар  бороо  орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2015 оны долоодугаар сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт 17 хэм, 20 цагт 16 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт:  18 хэм дулаан, харьцангуй чийгшил 73 хувь, агаарын даралт 866 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 16-ны 21 цагаас долоодугаар сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Орхон-Сэлэнгэ саваар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14  хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 18-наас долоодугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

18-19-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх, 20-21-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.


Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй