Шууд Chart

Нийтийн эзэмшлийн 750 мянган метр квадрат талбайг цэвэрлэлээ

2015-08-13 16:42:43

Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгүүдэд 6, 7 дугаар сард  125.0 мянган метр квадрат зүлэг тарьж, 9000 метр квадрат цэцгийн мандал, 20.0 мянган метр квадрат талбайг цэцэгжүүлж, 750  мянган м2 талбайг цэвэрлэж,зэрлэг ургамлыг нь устгалаа.

Нисэх, Яармагийн зам дагуу 40000 м2, Их Монгол Улсын гудамжинд 5000м2, 3 дугаар Дулааны цахилгаан станцын зүүн замын  2600м2, Чингэлтэй, Амгалангийн гудамжинд 6000 м2 талбайг зүлэгжүүлсэн.

Нийт 18 мянган урт метр ургамлан хашлагыг засч хэлбэржүүлж, 1600.0 мянган ширхэг мод, сөөгөнд графикийн дагуу усалгаа хийлээ. Хур бороо багатай, гантай байсан учраас шинээр тарьсан зүлэг, мод сөөгөнд шөнийн цагаар хийх усалгааны давтамжийг нэмэгдүүлсэн. Хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын технологийн мөрдөлтөнд “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл” “Далайн цалгиа” ТББ хяналт тавьж ажиллаа.


Нийтийн эзэмшлийн 750 мянган метр квадрат талбайг цэвэрлэлээ  
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй