Шууд Chart

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэхгүй байхыг анхааруулж байна

2015-09-09 12:47:09

Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд усан хөшиг хийхээр төлөвлөснөөс эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм. 

Үүний нэг нь Зайсангийн гүүрэнд хийж байгаа усан хөшиг бөгөөд энэхүү усан хөшгийн ажил дуусч улсын комисст хүлээлгэж өгөхийн өмнө усан хөшгийн 141 хошууг санаатайгаар хулгайлжээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагчид газар дээр нь хулгайчдыг илрүүлэн баривчилж саатуулсан байна.

Мөн өмнө нь энэхүү усан хөшгийн  цахилгааны гэрэлтүүлгийн утсыг хөвж авсан хэрэг гарч байжээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг зориуд санаатайгаар сүйтгэж нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд халдахгүй байхыг анхааруулж байна.


Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэхгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй