Шууд Chart

Гэр цэцэрлэгт халаалтын систем суурилууллаа

2015-09-11 09:16:39

“Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ Солонгосын Котга компанитай хамтран инженер хангамжийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг оролцуулсан 3 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Котга компани Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Солонгосын Ундул халаалтын системийг гардууллаа.

Энэхүү хандивын  халаалтын  системийг Баянзүрх дүүргийн 61-р гэр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 33-р цэцэрлэгт суурилуулах юм. Ундул халаалтын системийг Солонгосчууд өргөн хэрэглэдэг бөгөөд халуун дамжуулалт, цацралт, агаарын урсгалыг нэгэн зэрэг ашиглах аргаарөрөөний шаланд суулгасан чулуунд халууныг дамжуулдаг.

Товчоор хэлбэл агаар солилцон урссанаар температурыг нь хадгалдаг халаалтын арга юм. Хүний биед сөрөг нөлөөгүй гаднах агаарын хэмтэй зохицон халдаг онцлогтой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үед хэсэгчилсэн инженер хангамжаар дулааныг шийдэх  газруудад энэхүү системийг ашиглах боломжтой юм байна. Арга хэмжээний үеэр сургалтанд оролцогсод гэр цэцэрлэгт сурч хүмүүжиж буй хүүхдүүдийг дулаан өвөлжүүлэхэд туслах шинэ халаалтын системийг гардуулсан Солонгосын Котга компанид талархал илэрхийллээ.


Гэр цэцэрлэгт халаалтын систем суурилууллаа  
Үзсэн: 2159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй