Шууд Chart

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

2015-10-12 11:26:40

Нийслэлийн хэмжээнд 2013-2015 онд хийгдсэн байгаль орчин, ногоон байгууламжийн  ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчины байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар,Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл танилцуулга хийж харилцан санал бодлоо солилцсон.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр ногоон байгууламжийн ажлыг гэрээгээр хийж, технологийн карт” нэвтрүүлж, тохижилтын ажлыг архитектур дизайны шийдэл бүхий зургийн дагуу хийдэг болсон, инженерийн болон ногоон байгууламжийн ажлын уялдаа холбоог хангах талд анхаарч ажиллаж байгаагаа онцолсон. Мөн сул шороон хөрстэй газруудыг зүлэгжүүлж, гурван жилийн хугацаанд 450 цэцэрлэгчин бэлтгэн, ургамлын хортон шавьжтай тэмцэх ажлыг ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр гүйцэтгүүлснээр тархалт үзүүлэх хор хөнөөл багассаныг танилцуулсан юм.

Хурлаас цаашид агаар, хөрс, ус, хөрсний бохирдлыг багасгах, сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, ногоон байгууламжийн усалгааны систем байгуулах, мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг боловсруулан, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар санал нэгдлээ.


Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй