Шууд Chart

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 мод тарилаа

2015-10-12 15:11:17

2015 оны намрын “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 ширхэг мод тарилаа. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд 810 байгууллагын 9 142 хүн нэгдэн мод тарьсан юм. Үүнээс 15 508 нь мод, 11 678 нь бут сөөг байсан юм. Энэ өдөр 1 578 өрхийн 4 547 айл хашаандаа мод тарьж орчноо тохижуулсан. Мөн бичил цэцэрлэгт хүрээлэнд 15 138, байгууллагын нэрэмжит талбайд 2 122 мод тарьсан байна. Тарьсан моддын амьдралын ургалт 86 хувьтай байгаа бөгөөд хаврын бүх нийтээр мод тарих өдөр тарьсан модондоо цэнэг усалгаа хийлээ. 


“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 мод тарилаа  
Үзсэн: 1382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй