Шууд Chart

Ж.Жамъян агсны 100 жилийн ой тохиож байна

2016-01-11 17:17:06

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дэслэгч генерал Жамбын Жамъян агсны 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал, фото зургийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулж буй тус арга хэмжээг өөрийн байрандаа хийсэн юм.

Нээлтэд Монгол Улсын Баатар Ж.Гүррагчаа, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар оролцов. Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 17:00 цагт, фото зургийн үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

Нийтэлсэн: Э.Сарангуа

Ж.Жамъян агсны 100 жилийн ой тохиож байна   
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
5.141.225.xxx [5.141.225.xxx] 2016-01-11 21:27
Баярлалаа сайхан мэдээ даанч очиж үзэж чадахгуй юм да

Бидэнтэй нэгдээрэй