
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас золбин нохой, муур устгалын гүйцэтгэлд хяналт тавих, түүнтэй холбогдох судалгаа, мониторинг хийх ажлын саналыг төрийн бус байгууллагуудын дунд зарлалаа.
Сонгогдсон төрийн бус байгууллагууд эзэнгүй нохой, муур устгах ажлыг газар дээр нь биечлэн шалгаж, устгагдсан нохойны тоо хэмжээг тогтооно. Мөн устгасан нохой, муурны сэг зэмийг шатаах ажлыг шалган тоон судалгаа гаргах юм. Судалгааны ажлын хүрээнд эзэнгүй нохой, муурны тархалтын судалгааг гаргаж, тухайн бүсийг хариуцсан устгалын байгууллагад мэдэгдэж, гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд шаардлага тавьж устгал хийлгэнэ.
Золбин нохой, муурыг устгах талаар дэвшилтэт арга технологи, санал, санаачилгыг судалж, 2016 оны гуравдугаар сарын 1-нээс 2017 оны гуравдугаар сарын 1 хүртэл гэрээ байгуулан хамтран ажиллах юм.
Төрийн бус байгууллагууд эзэнгүй нохой, муур устгалд хяналт тавина | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.