Шууд Chart

Чингэлтэй дүүргийн баг лигийг ялалтаар өндөрлүүллээ

2016-03-23 15:42:57

МХБХ-оос зохион байгуулж буй футзалын тэмцээнүүд өндөрлөх шатандаа орлоо. Өсвөр, идэрчүүдийн лигийн хамгийн бага нас буюу 11 хүртэлх насны сүүлийн тойргийн нэг тоглолт өнөөдөр болов. Есөн оноотой байсан “Арвис” клуб өнөөдөр ялалт байгуулсан бол медалийн тавцанд зогсох хангалттай боломж байлаа. Энэ ч утгаараа хоёрдугаар үед түрүүлж гоол оруулсан. Гэхдээ маш богино хугацаанд хаалгандаа хоёр ч гоолыг алдсанаар тоглогчдод хүнд болж ирсэн. Улмаар өөрсдөдөө итгэлтэй болсон Чингэлтэй дүүргийн баг дахин нэг бөмбөгийг нэмснээр ялалт байгуулж, 10 оноотой болсноор лигийг өндөрлүүлж байна. Хэрэв маргаашийн тоглолтод “Эрхэс” клуб оноо авч чадахгүй бол Чингэлтэй дүүргийн баг хүрэл медалийн эзэн болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чингэлтэй дүүргийн баг лигийг ялалтаар өндөрлүүллээ  
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй