
Аваргуудын лигийн 1/4 шигшээгийн “Бенфика”, “Байерн” багийн хариу тоглолт Да Луш цэнгэлдэхэд болж, 2:2-ын харьцаатай тэнцээгээр өндөрлөв.
Гоолын салхийг 27 дахь минутанд талбайн эзэн Рауль Хименес хагалсан юм.
Гэхдээ тэдний давуу байдал удаан үргэлжилсэнгүй. Нэгдүгээр үе дуусахаас өмнө зочдоос Видаль гоолдож тооны харьцааг тэнцүүлэв.
Харин хоёрдугаар үед хоёр багаас Томаса Мюллера, Андерсон Талиски нар гоол хийснээр Да Луш дахь тоглолт эвийн гэрээгээ байгуулав.
Германд болсон эхний тоглолт 1:0-ийн харьцаатай Байерн Мюнхены давуу байдлаар өндөрлөсөн бөгөөд хоёр тоглолтын нийлбэрээр Германы баг Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний хагас шигшээд таван жил дараалан шалгараад байна.
“Бенфика”, “Байерн” эвийн гэрээ байгуулав | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.