Шууд Chart

Нийслэлийн зам, талбайг угаах ажил үргэлжилж байна

2016-04-22 10:46:18

Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Нисэх, Яармаг, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний зам дагуу тэмдгийн арчлалт, угаалгын ажил хийж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй тэмдгийг угаав. Мөн энэ жилийн хувьд 45 гудамжны зам талбайд хэвтээ тэмдэглэгээний ажил хийхээр төлөвлөгдсөн. Жамьянгүний гудамжинд хэвтээ тэмдэглэгээний ажил хийж эхлээд байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй хөндлөнгийн хяналтын “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн”-гээс “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Зүүн салбарын зам цэвэрлэгээний машины үйл ажиллагаанд шөнөөр хяналт тавин ажиллаж байна. Хяналтын үеэр шалгалтын ажлын хэсгийнхэн цэвэрлэгээний машинуудын зам талбайд хэрхэн ажиллаж байгаатай газар дээр нь танилцсан юм. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Ганди, Олимп,Сөүлийн гудамж гэх мэт замуудад цэвэрлэгээ хийж байв.



Шөнийн цэвэрлэгээний машины жолооч нар 20.00 цагт цугларч машиныхаа бэлэн байдлыг шалган 23.00 цагт өөрсдийн хариуцсан зам талбайг цэвэрлэдэг. Цэвэрлэгээний машинууд зам талбайг угаахын хажуугаар нуухыг цэвэрлэж байгаа нь олон хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, тоосжилтыг бууруулах ач холбогдолтой ажлуудын нэг болсон гэж шалгалтын хэсгийнхэн дүгнэлээ.


Нийслэлийн зам, талбайг угаах ажил үргэлжилж байна  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй