Шууд Chart

Шаардлага хангахгүй хайс, хашлагыг засварлаж байна

2016-04-29 17:03:37

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжны шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах, шаардлагатай газруудад шилжүүлэх ажил эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөөнд 1372, Ард Аюушийн өргөн чөлөөнд 160, Чингүүнжавын гудамж 540, Магсаржавын гудамжинд 812, Цэрэндоржийн гудамжинд 511, Намнансүрэнгийн гудамжинд 208, Гэндэнгийн гудамжинд 132, Бага тойрууд 130 хайс хашлагыг буулгаад байгаа юм.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас Олимпийн гудамжинд 234, Чингисийн өргөн чөлөөнд 260, Зайсангийн гудамжинд 215 мод тариад байгаа. Мөн Жамьян гүний гудамжинд 35 савтай хус, нохой хошуу, Гэндэнгийн гудамжинд 10 савтай гацуур байршуулаад байна.


Шаардлага хангахгүй хайс, хашлагыг засварлаж байна  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-30 00:13
Төмөр замын сургуулиас вокзал хүртэлхи Магсаржавын гудамжных зүв зүгээр. 5-6 жил болж байгаа. зүв зүгээр байсан юмыг бүгдийг нь хуу татаад хаячихсан. мөнгөний гарлага хийж байна. бүтээх биш сүйтгэж байна

Бидэнтэй нэгдээрэй