Шууд Chart

Богд уулын арын замд гэрэлтүүлэг хийнэ

2016-05-10 10:32:37

Богд уулын арын 17.1 км авто замд хийх гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчээр 2 компани шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. Тус замд нийт 536 ширхэг гэрэлтүүлэг хийх бөгөөд “ДМТМ” ХХК нь Яармагийн гүүрнээс Зайсан, Их тэнгэр, Ривер бич хүртэл 8.4 км авто замын 240 ширхэг гэрэлтүүлэг хийнэ.

Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажлыг трассын дагуу хийж байгаа юм. Гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийншуудууг эхний 2 км-т ухаж, шонгийн суурийг бэлэн болгожээ. “Гэгээн цайдам” ХХК нь Баянзүрхийн товчоо талаас эхлэн 270 ширхэг шонгийн суурь суулгаж, цахилгааны тэжээлийн агаарын шугамыг татаж дуусгажээ.

Эхний нэг км-т гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудуу ухаж тэжээлийн кабелийг татаад байна. Мөн Богд уулын арын замд 32 метр туузан хашлагыг шинэчлэн сольж, бетонон түмбэ шинээр суулгав


Богд уулын арын замд гэрэлтүүлэг хийнэ  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй