Шууд Chart

Сүхбаатарын гудамжны аж ахуйн нэгжүүд гадна тохижилтоо сайжрууллаа

2016-06-10 09:39:44

Улаанбаатар хотын тохижилтын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто зам засварын ажил гүйцэтгэж байна. Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатарын гудамжны авто замын 2 талын явган замын 640 м2 хавтангуудыг  нөхөж, сэргээн засварлалаа. Энэ ажилд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны үүдэн хэсэг, СУИС-ийн уулзвар, Хувьсгалчдын музейн зүүн тал хамрагдсан юм. Мөн траншейний 3 тагны түвшинг тааруулж, 44 м2 талбайд 88 брожур суулгав.

Хувийн хэвшил аж ахуйн нэгжүүдээс “Форворд моторс” ХХК, “Чингис бээр”, “Ногоон урлан” сууц өмчлөгчдийн холбоо, Болор талст нүдний шилний газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өөрсдийн хөрөнгөөр ногоон байгууламж хийж, хайс хашлагаа засаж, хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав. “Магаахай” ХХК ногоон байгууламж ажлыг хариуцан гүйцэтгэж байна.


Сүхбаатарын гудамжны аж ахуйн нэгжүүд гадна тохижилтоо сайжрууллаа  
Үзсэн: 2076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй