Шууд Chart

Гудамж, талбайд хөрс ариутгах, улиасны унгирал хийсэлтийг багасгах ажлыг хийж байна

2016-06-13 09:54:44

Нийслэлийн 2016 оны хот тохижилт, ногоон байгууламжийн ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын гудамж, цэцэрлэгүүдэд ногоон байгууламжийн ажил хийж байна. Уг ажлын хүрээнд АСЕМ-ийн 13 гудамжинд 5500 мод сөөг тарив.

Энэ онд хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийг цэвэр цэмцгэр, эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хотын гудамж талбайн 25000 метр квадрат талбайг цэцэгжүүлэх юм. Чингисийн өргөн чөлөөнөөс цэцэг тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд 350 мянган метр квадрат талбайд зүлэг тарихаас Нисэх, Яармагийн зам дагуух 80000 метр квадрат талбайг зүлэгжүүлж, 3750 улиас модыг эгнээгээр болон бүлэглэх хэлбэрээр тарина.

Ногоон байгууламжийг арчлалтын ажил эхэлж график, төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд зүлэг нөхөн болон шинээр тарих газруудад талбай бэлтгэх ажил хийж байна. Зүлэгний үрлэгээг 06 сарын 05-наас 06 сарын 15-ны хооронд хийх юм.

Нийт 152000 метр квадрат гудамж талбайд хөрс ариутгах, 170000 мод сөөгөнд хортон шавьжтай тэмцэх наалдуулагчийг 7-10 хоног наах , 3500 эм улиасны үрийн молцогийг гараар түүж цагаан унгарил хийсэлтийг багасгах ажлуудыг хийж байна. Энэ сарын 20-ноос зэрлэг ургамлыг устгах, мод, бут сөөг, ургамлан хашлагыг засч хэлбэржүүлэх ажил хийнэ.


Гудамж, талбайд хөрс ариутгах, улиасны унгирал хийсэлтийг багасгах ажлыг хийж байна  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй