Шууд Chart

Улиасны молцгийг тайрч, хөвөнг багасгах ажил үргэлжилж байна

2016-06-14 09:06:19

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ази Европын  Мон-Экологи” төвтэй хамтран 2016 оны ногоон байгууламжийн ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн хэмжээнд  дөрвөн бригад гаргаж, 18 маршрутаар улиас модны молцог тайрах ажлыг зохион байгуулж байна. Энэ нь улиас модноос гарах унгирал буюу хөвөнг багасгах зорилготой юм. Одоогоор нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт байрлаж буй  3328 модны молцгийг тайрсан бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Мөн тус төвөөс улиасны молцог тайрах шаардлагатай моднуудын байршлын мэдээллийн санг үүсгэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, албан байгууллагуудад өөрийн эзэмшлийн хашаанд байгаа улиас модны молцогийг тайруулах шаардлагатайг зөвлөсөн албан бичиг хүргүүлэн ажиллаж байгаа юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд  улиасны хөвөнг багасгахад хамтран ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.


Улиасны молцгийг тайрч, хөвөнг багасгах ажил үргэлжилж байна  
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй