Шууд Chart

Анита Влодарчик олимпийн аварга боллоо

2016-08-15 23:49:44

Дөнгөж сая өндөрлөсөн "Рио-2016" олимпийн наадмын эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн тэмцээнд Польшийн тамирчин Анита  Влодарчик 82.29 м гэсэн үзүүлэлтээр олимпийн аваргын алтан медалийн эзэн боллоо.

Польшийн тамирчин Анита  Влодарчик

Түүний араас БНХАУ-ын тамирчин Жан Вэнь Шо 76.75 гэсэн амжилтаар мөнгөн медаль, Их Британийн хөнгөн атлетикч Софиа Хитчон 74.54 гэсэн үзүүлэлтээр хүрэл медаль хүртлээ. Энэ удаа Польшийн тамирчин алтан медалийн эзэн болсон төдийгүй энэ төрөлд олимпийн болон дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

БНХАУ-ын тамирчин Жан Вэнь Шо

Их Британийн хөнгөн атлетикч Софиа Хитчон


Анита Влодарчик олимпийн аварга боллоо  
Үзсэн: 1920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй