Шууд Chart

Эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай уралдааны аваргууд тодорлоо

2016-08-16 00:30:25

Рио 2016 олимпийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн тэмцээний шилдгүүд дөнгөж сая тодроод байна. Уг тэмцээнд Бахрейн Улсын тамирчин Рут Жибет 8’59’75 минутын амжилт үзүүлж, аваргын алтан медалийн эзэн боллоо.

Кенийн тамирчин Жипкемой Гвин Киенг 9’07’12  минутын амжилтаар мөнгөн медаль хүртэж, АНУ-ын тамирчин Эма Габорн 9’07’63 минутын амжилтаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Бахрайн улс Риогийн олимпоос анхныхаа алтан медалийг авав.

 

Сонирхуулахад энэ төрлийн дэлхийн болон олимпийн дээд амжилтыг 8’58’81 минутын үзүүлэлтээр  ОХУ-ын тамирчин Галкина Самитова эзэмшдэг юм байна. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпод энэхүү амжилтыг шинэчлэн тогтоож байсан бөгөөд одоогоор шинэчлэгдээгүй юм.

Хөнгөн атлетикийн төрөлд АНУ-ын баг тамирчид медалийн тоогоороо тэргүүлсээр байна.


Эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай уралдааны аваргууд тодорлоо  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй