Шууд Chart

Эмэгтэйчүүдийн боксын 60кг-ын тоглолт түр завсарлалаа

2016-08-16 01:07:30

Өнөөдөр Риогийн олимпийн эмэгтэйчүүдийн боксын 60 кг-ын жингийн шөвгийн тоглолт үргэлжилж байна. Шөвгийн тэмцээнд Финландын тамирчин Мира Потконэн Ирландийн тамирчин Кэйти Тэйлорийг 2:1-ээр, БНХАУ-ын боксчин Ян Жун Хуа Азербайджаны тамирчин Яна Алексеевнаг 3:0-ээр тус тус ялж, хагас шигшээд шалгараад байна.

Тэд хагас шигшээд оноолт тааран тоглох юм. Харин шөвгийн тоглолтод ОХУ-ын тамирчин Анастасия Белякова АНУ-ын тамирчин Микаел Майертай учраа таарсан бол Италийн тамирчин Ирма Теста Францын тамирчин Эстелли Моссели-тэй хүч үзэх аж.

 


Эмэгтэйчүүдийн боксын 60кг-ын тоглолт түр завсарлалаа  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй