Шууд Chart

Эмэгтэйчүүдийн элсний волейболын финалд өрсөлдөх баг тамирчид шалгарчээ

2016-08-17 13:59:20

"Рио-2016" наадмын Элсний волейболын эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж, финалд өрсөлдөх баг тамирчид тодорлоо.

Хагас шигшээд Бразилийн багийн дөрвөн тоглогч үлдээд байсан юм. Гэвч Германы баг Бразилийн Ларисса Франца, Талита Антунес гэсэн хоёр тоглогчийг 2:0-ээр хожиж финалд өрсөлдөх боломжтой болсон юм.

Хагас шигшээ тоглолт үргэлжилсээр Бразилийн багийн үлдсэн хоёр тоглогч АНУ-ын багийг 2:0-ээр хожиж алтын төлөө тоглох эрхтэй болсон юм. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Бразил, АНУ-ын багтай өрсөлдөнө.
 






Эмэгтэйчүүдийн элсний волейболын финалд өрсөлдөх баг тамирчид шалгарчээ   
Үзсэн: 1636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй