
"Рио 2016" олимпийн наадамд зориулан МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн уран бүтээлчид "Сайн байна уу, Рио" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэхүү нэвтрүүлгээс Риогийн олимпийн талаарх сонирхолтой, содон мэдээллүүдийг хүлээн авахаас гадна сонирхолтой уралдаан тэмцээнүүдэд оролцох боломжтой юм.
Харин энэ удаад нэвтрүүлгийн уран бүтээлчид "Хэрвээ би олимпийн тамирчин байсан бол..." сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарласан байна. Эрхэм та энэхүү уралдаанд оролцохыг хүсвэл ЭНД дарж нэвтрэн, хөгжилтэй, дурсамжтай, дахин давтагдашгүй зургаа сэтгэгдэл бичих хэсэгт оруулах ёстой. Ингэхдээ зайлшгүй фэйсбүүкээр нэвтрэх ёстойг анхаарна уу. Танд амжилт хүсье.
Дашрамд өгүүлэхэд "Сайн байна уу, Рио" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг 20:50 цагт МҮОНТ-ийн нэгдүгээр суваг, mnb.mn сайтаар шууд үзэх боломжтой.
"Хэрвээ би олимпийн тамирчин байсан бол..." гэрэл зургийн уралдаан зарлалаа | ||
Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.