
Олимпийн наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм торгон агшин бол тамирчдад медаль гардуулах мөч байдаг. Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI дэх наадмаас ОУХМ Д.Отгондалайгийн хүрэл медаль хүртсэн торгон агшныг бид бүхэн онцолж байна.
Эх орон ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, зуны олимпийн наадмаас “заавал медаль хүртэх”- ээ амласан тэрбээр хэлсэн үгэндээ эзэн нь байж чадсан юм.
Д.Отгондалай Риогийн олимпийн рингэн дээр гурван удаа тулалдахдаа өрсөлдөгч тамирчдаасаа илт давуу гэдгээ ямагт харуулж байсан. Чадварлаг тамирчнаараа Монголын ард түмэн бахарсаар байна. Риогийн олимпоос Монголын баг тамирчдынхаа медалийн буухиаг нэр төртэй үргэлжлүүлсэн ОУХМ Д. Отгондалайдаа дахин баяр хүргэе.





"Рио-2016" олимпоос ОУХМ Д.Отгондалайгийн медаль хүртэж буй агшин | ||
Үзсэн: 1590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.