Шууд Chart

Монголын багийн туслах эгч дүүс

2016-08-17 20:02:50

Риогийн олимпод оролцож буй Монголын багийн туслах, сайн дурын ажилтнаар гурван Монгол залуу ажиллаж байна. Ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг наадмын эхний өдрөөс эхлэн баг тамирчдад туслаж, сайн дурын ажилтны үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол эгч дүүс Э.Гуамарал, Э.Маралхишиг нар арай хожуу Рио-Де-Жанейрод буусан ч багийн туслахын үүргээ амжилттай биелүүлж байна.

Тэд “Таван цагариг” сонины сэтгүүлч асан, “Атланта-1996”, “Солт Лейк-2002” олимпийн сурвалжлагч Ц.Энхтүвшингийн охид бөгөөд аавынхаа эхлүүлэн олимпийн буухиаг залгуулж хүн төрөлхтний наадамд хувь нэмрээ оруулж байна.

Латин Америк дахь анхны олимпийн зохион байгуулалтад нийт 50 мянга гаруй сайн дурынхан туслаж байгаа бөгөөд хоёр жил хагасын өмнөөс мэдүүлгээ авч, онлайн сургалт явуулж, хэлний болон спортын шалгалт авах зэргээр шигшсээр орон орны олимпийн төлөөх сэтгэлтэй, мэдлэг чадвартай залуусаар хүчирхэг баг бүрдүүлээд байгаа юм. Нийт сайн дурынхны гол жинг Бразил залуус дарж байгаа бол ОХУ, Хятад, АНУ, Их Британийн сайн дурынхан араас нь жагсаж байгаа аж.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо


Монголын багийн туслах эгч дүүс   
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй