Шууд Chart

О.Насанбурмаа эхний ялалтаа авлаа

2016-08-17 22:35:33

"Рио-2016" наадмын Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа дөнгөж сая  эхний барилдаанаа хийлээ. Тэрбээр Тайванийн тамирчин Чен Вэн Линтэй барилдсан юм. Манай тамирчин хурдтай, дайчин барилдааныг хийж, онооны давуугаар барилдааныг хошуучилсан. Тайванийн тамирчин мөрөндөө гэмтэл авч, шүүгчдийн шийдвэрээр О.Насанбурмаад ялалтыг өглөө. Тэрбээр олимпийн наадмаа өнгөтэй сайхан эхлүүлж, шилдэг 16-д шалгарч байна. Тун удахгүй дараагийн барилдаанаа ОХУ-ын тамирчин Наталья Воробеватай хийнэ.


О.Насанбурмаа эхний ялалтаа авлаа   
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.193.xxx] 2016-08-17 23:55
CCCCCCCC devjee haruulaachee durakuudaa
Бат [202.179.29.xxx] 2016-08-17 23:30
Тэрбээр олимпийн наадмаа өнгөтэй сайхан эхлүүлж, шилдэг 16-т гээд хүн бэртээсэн хүнийг бас арай хэтрүүлсэн үү гүй юу?
Зочин [103.26.193.xxx] 2016-08-17 22:55
Ta nar B bolon C devjeenii barildaan haruulaa hee A devjeen deer manai buh barildahgui sh dee

Бидэнтэй нэгдээрэй