
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн зодоглож байгаа МУГТ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ О.Насанбурмаа шигшээ наймын төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчин, олимп, дэлхийн аварга Наталья Воробеватай учраа таарч барилдлаа. Хоёр бөхийн барилдаан ширүүн болж ОХУ-ын тамирчин Наталья Воробева барилдааны сүүлийн минутад онооны харьцааг 4:2 болгон, ялалт байгуулав. Ингэснээр Наталья Воробева хагас шигшээд барилдах эрхтэй боллоо.
Манай тамирчны хувьд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэх нь Воробевагаас шалтгаалах болж байгаа юм. Хэрэв тэрбээр дараагийн барилдаандаа ялвал О.Насанбурмаа дагах барилдаан хийх эрхтэй болно.
Наталья Воробева алтын төлөө барилдвал О.Насанбурмаа дагах барилдаан хийнэ | ||
Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.