
Бадминтоны эрэгтэй, эмэгтэй холимог төрлийн аваргууд тодорлоо. Индонезийн багийн тамирчид хагас шигшээд БНХАУ-ын багийг 2:0-ээр хожиж, алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Харин Малайзын баг мөн л БНХАУ-ын багийн тамирчдыг 2:0-ээр хожсоноор финалын тоглолтод шалгарч үлдсэн юм. Харин Хятадын хоёр баг хоорондоо өрсөлдөж, хүрэл медалийн эзнээ тодруулсан.
Хүрэл медалийг 2012 оны Лондоны олимпийн алтан медальтай шилдэг хамтрагчид буюу Жан Нан болон Жао Юн Лей нар хүртсэн.
Индонезийн багийн тамирчид Малайзын багийг 2:0-ээр хожиж, олимпийн наадмын алтан медальтай болсон юм. Ийнхүү Индонезийн баг "Рио-2016" олимпийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авч чадлаа. Мөнгөн медалийг Малайзын баг хүртэх болж байна. Тэд хамтдаа ААШТ-ээс алтан медаль хүртэж байжээ.


Бадминтоны холимог төрлийн аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.