Шууд Chart

Каори Ичо дөрөв дэх удаагаа олимпийн аварга боллоо

2016-08-18 06:59:37

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан дэлхийн алдар цуутай тамирчид өрсөлдөв. Энэ жингийн аваргууд дөнгөж сая тодорлоо. 

Чөлөөт бөхийн гайхамшгийг харуулж чадсан Япон улсын бөх Каори Ичо барилдааны төгсгөлд шийдвэрлэх оноог авч, ОХУ-ын алдарт тамирчин  Валерия Сергеевна Кобловаг ялж, Риогийн олимпийн аварга боллоо. Ийнхүү тэрбээр дөрөв дэх удаагаа олимпийн аварга болж байгаа юм.

Олимпийн наадмын мөнгөн медалийг хүртсэн ОХУ-ын тамирчин Валерия Сергеевна Коблова урамтай сайхан барилдааныг үзүүлж, үзэгч олныг гайхшрууллаа. Харин олимпийн наадмын хүрэл медалийн эздээр Тунисийн бөх Марва Амри, Энэтхэгийн бөх Шакши Малик нар тодорсон юм.  






Каори Ичо дөрөв дэх удаагаа олимпийн аварга боллоо   
Үзсэн: 2879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2016-08-18 09:16
Манайхан сайн хөдөлмөрлөвөл домогт аваргатай болох боломж байгаа. Ядаг ч юм билээ хойд солонгост эсвэл хятадад японд 4 жил бэлтгэл хийлгэдэг ч юмуу
Зочин [103.212.116.xxx] 2016-08-18 08:51
Юу вэ таминь ээ бөх барилдана гэж үүнийг л хэлдэг байхдаа. 4 удаа аварга болно гэдэг тохиолдолын зүйл биш ажлаа ингэж л хийдэг юм байна даа. Гайхалтай

Бидэнтэй нэгдээрэй