Шууд Chart

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 69 кг жинд Сара Дошо аваргалав

2016-08-18 07:48:19

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 69 кг жингийн хүрэл медалийн төлөөх эхний барилдаанд Казакстаны тамирчин Элмера Сездекова, Египетийн бөх Энис Мустафатай таарч барилдлаа. Барилдааныг Элмера Сездекова 7:4 онооны харьцаагаар ялж, хүрэл медалийн болзол хангав.

Хүрэл медалийн төлөөх дараагийн барилдаанд Канадын бөх Шведийн тамирчинтай таарч барилдсан. Шведийн тамирчин дэлхийн аварга Женни Франсон, Канадын бөх Дороти  Итсыг 2:1-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Энэ жингийн аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчин Наталья Воробева, Япон улсын тамирчин Сара Дошотой таарч барилдсан юм. Алтан медалийн эзнээр Япон улсын тамирчин Сара Дошо тодорч, ОХУ-ын тамирчин Наталья Воробева мөнгөн медалийн эзэн болов.   










Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 69 кг жинд Сара Дошо аваргалав   
Үзсэн: 1927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [49.0.161.xxx] 2016-08-18 13:07
муу тэнэг оросыг ялсан нь сайн хэрэг, Дошад баяр хүргэе.

Бидэнтэй нэгдээрэй