
"Рио 2016" олимпийн наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд АНУ-ын тамирчин Тиана Бартолетта 7.17 м харайж, аваргын алтан медалийг зүүлээ.
Энэ төрөлд мөн АНУ-ын Бритни Рээсэ 7.15 м харайж мөнгөн медаль, Сербийн тамирчин Ивана Спанович 7.08 м гэсэн үзүүлэлтээр хүрэл медаль хүртсэн байна.
Олимпийн хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн уртын харайлтын дээд амжилтыг АНУ-ын тамирчин Жеонер Керсе 1988 оны Сөүлийн олимпийн үеэр шинэчлэн тогтоож, өдгөөг хүртэл эвдэгдээгүй байна. Дэлхийн дээд амжилтыг 1988 онд тогтоосон 7.52 м гэсэн үзүүлэлтээр хуучнаар ЗХУ-ын хөнгөн атлетикч Чистякова өдгөөг хүртэл эзэмшиж байна.
Эмэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд АНУ-ын тамирчин түрүүллээ | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.